Монгол улсын Мэргэшсэн дотоод аудитор (CIA MONGOLIA) эрх олгох шалгалтанд бэлтгэх сургалт 2017 оны 12 сарын 14 -ний өдөр 18 цагт эхэлнэ.

МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН ДОТООД АУДИТОР /CIA/  эрх олгох шалгалтад бэлтгэх сургалтын хөтөлбөр

Сургалтын зорилго:

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн “23.1-д Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын шийдвэрээр нягтлан бодох бүртгэлийн ажилтанд мэргэшсэн эрхийн нэмэгдэл олгож болно” гэсэн тул энэ сургалтад хамрагдаж мэргэшсэн болсоноор та зэргийн нэмэгдэл авах бүрэн боломжтой билээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6.4, Засгийн газрын 2011 оны 11 сарын 9-ны 311 тоот тогтоол, Засгийн газрын 2012 оны 11 сарын 17-ны 129 тоот тогтоол, Төсвийн тухай хууль, “Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл” болон бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны Улсын гурав, дөрөв, тавдугаар зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжид тусгагдсан төрийн болон  хувийн хэвшлийн байгууллагад  ”Дотоод хяналт, аудитыг хөгжүүлэх зорилтын хүрээнд дотоод хяналт, аудитороор ажиллах боловсон хүчнийг богино хугацааны сургалтад хамруулж Мэргэшсэн дотоод аудитор цол хэргэм олгох шаардлагатай. Байгууллагын сайн засаглалыг бий болгох зорилтын хүрээнд засаглал доторх дотоод хяналтын бүтцийг бий болгох нь туйлын ач холбогдолтой.

Сургалт хэнд зориулагдсан бэ?

Мэргэжлийн ёс зүйтэй, мэргэжилээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай дотоод аудитор, хянан шалгагч, байцаагч, нягтлан бодогч, эдийн засагч, санхүүгийн менежер, хуульч, инженер зэрэг төрийн болон хувийн хэвшлийн ААН байгууллагын дотоод хяналт, аудитын нэгжид  дотоод хянан шалгагч, аудитораар ажиллаж байгаа болон ажиллах  сонирхолтой хүн бүрт зориулагдсан.

 Сургалтад сууснаар та ямар шинэ мэдлэг, чадвар эзэмших вэ?

Аудитыг дотоод болон гадаад гэж 2 ангилдаг. Бид аудитын талаар багагүй мэдлэгэтэй боловч, аудитын амин сүнс болсон дотоод аудит, хяналтын талаар өнөөдрийг хүртэл хангалттай мэдээлэлгүй явж ирлээ. Та энэ сургалтад сууснаар байгууллагын эзэд, удирдлагын төлөө үйлчилдэг дотоод аудитор, хяналтын ажилтнуудын ёс зүй, арга технологи, хараат бус бодит байдал, дотоод аудит, хяналтын дүрэм, ажлын байрны тодорхойлолт зэрэг доорх агуулга хэсэгт тусгагдсан өргөн хүрээний мэдлэгтэй болно.

Сургалтыг хэн явуулах вэ?

Сургалтыг  Монголын дотоод аудиторуудын институтийн ерөнхийлөгч, Монгол улсын шилдэг аудитор, Мэргэшсэн дотоод аудитор Л.Отгонбаярын  зохиосон олон улсын мэргэшсэн дотоод аудитор цол олгох хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан 5 номны дагуу Мэргэшсэн дотоод аудитор цолтой багш нар удирдан явуулна.

 Сургалтын агуулга /Маш ерөнхий байдлаар/

Бүлэг Хичээлийн ойлголт 
1-р ном Дотоод аудитын үндэс ба шилдэг туршлага
Нэгдүгээр хэсэг Дотоод аудит, хяналтын зорилго, дотоод хяналт, эрсдэл, хамрах хүрээ, COSO болон CoCo загвар, бие даасан болон бодит байдал
Хоёрдугаар хэсэг Аудит, хяналт шалгалтыг эхлүүлэх, Нотолгоо, залилан, баримтжуулалт, төлөвлөлт, дайминг цикл, бүгдээрээ хэлэлцэх зарчим, үр дүнг нэгтгэх, ажиллах дэвтэр
Гуравдугаар хэсэг Үр дүнг нэгтгэх, үнэлэх, үр дүнтэй тайлан бичих, дагаж мөрдөх, таван яагаадын зарчим, мөн/бишийн шинжилгээ, ишикава загасны загвар, кайзен арга,хамтын ажиллагааны саад, амжилттай БИДийг би болгох, багийн хурал
2-р ном Дотоод аудит гарын авлага
Хууль эрх зүй Төсвийн тухай хууль, Засгийн газрын 129 дугаар тогтоол, Сангийн Сайдын тушаал
Дотоод аудитын талаар Дотоод аудитын дүрмийн төсөл (жишээ компани дээр), Дотоод хяналт, аудит, хөндлөнгийн аудитын ялгаа, Зохистой хяналтын тогтолцоо, Эрсдлийн удирдлагын засаглал, Дотоод аудитын үндсэн ойлголтууд
Долдугаар бүлэгт Дотоод аудитын арга барил, чиг хандлага, Бороо гоулд ХХК-н дотоод аудит, Аудитын жилийн ажлын төлөвлөгөө, Ажлын баримтууд, чанарын баталгаа, Заавар
3-р ном Дотоод хяналтын гарын авлага
Хууль эрх зүй Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Засгийн газрын 311 тогтоол, Аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам
Салбар байгууллагуудын дотоод хяналтын журам Эрчим хүчний үйлдвэр, дулаан цахилгаан дамжуулах, түгээр аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын төсөл, Газрын тос олборлох, тээвэрлэх, түгээх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоод хяналт шалгалтыг явуулах журам гэх мэт
Бусад байгууллагууд Боловсролын салбарын дотоод хяналтын журам, Хувьцаат компанийн дотоод хяналтын журам, ТӨХК-н дотоод хяналтын журам
Долдугаар бүлэгт Ажлын төлөвлөлт, хөтөлбөр, нөөцийн хуваарилалт, урьдчилсан судалгаа, болон уулзалтыг хэрхэн хийх ажлын хяналтын талаарх  стандарт практик зөвлөмжүүдийг судална.
Сургалтын материал Бороо гоулд ХХК”-н туршлага, Боловсрол, эрүүл мэндийн салбар, Компанийн дотоод хяналтын тогтолцоо гэх мэт
4-р ном Дотоод аудит сурах бичиг
Бүлэг 1 Дотоод аудитын хөгжил, дэвшил
Бүлэг 2 Дүрэм, хараат бус болон бодит байдал
Бүлэг 3 Стандарт болон мэргэжлийн дадал
Бүлэг 4 Дотоод аудитын үүрэг, хариуцлага
Бүлэг 5 Хяналт 1
Бүлэг 6 Хяналт 2
Бүлэг 7 Ажлын төлөвлөл ба хяналт
Бүлэг 8 Дотоод аудитын үйл ажиллагааг удирдах 1
Бүлэг 9 Дотоод аудитын үйл ажиллагааг удирдах 2
Бүлэг 10 Ажлын горим
5-р ном Мэргэшсэн дотоод аудитор эрх олгох шалгалтын тестийн эрхэмтгэл
Нэгдүгээр хэсэг Дотоод аудитын үндэс ба шилдэг туршлага номын тест
Хоёрдугаар хэсэг Дотоод хяналтын гарын авлага номын тест
Гуравдугаар хэсэг Дотоод аудитын гарын авлага номын тест
Дөрөвдүгээр хэсэг Дотоод аудит номын тестүүд

Сургалтын төлбөр:

Нийт  32  цагийн сургалтын төлбөр нэг хүний 480.000 төгрөг (Хөдөө орон нутагт явагдвал өөр үнэтэй байж болно) бөгөөд уг төлбөрт сургалтанд хэрэглэгдэх 5 ном ,Мэргэшсэн дотоод аудитор цол олгох шалгалт, засалтын хураамж, сургалтад суусан гэрчилгээний үнэ багтсан болно. Монголын дотоод аудиторуудын институт ТББ, Хаан Банк, төгрөгийн данс 5020183197, регистерийн дугаар 8043019.

Утас:              312773, 95959107, 99119107

E-mail:            institute_2014@yahoo.com , info@bizcon.mn

Web site: www.monicia.mn

Facebook.com/Institute of internal auditors Mongolia

Facebook.com/Otgonbayar.legshid

Facebook.com/Монголын дотоод аудиторуудын институт

23032590_153809055354461_6004499301442523805_n

23376615_157297778338922_4512483548197585091_n 15781384_1824047227865163_2306755376021144651_n

Бизкон.мн