Эрдэнэт хотод Монголын дотоод аудиторуудын институтээс Засаглал, хяналтын боловсрол олгох төсөл хөтөлбөрийн хүрээнд Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт зохион байгуулагдана.

Энэхүү сургалт нь ОУ-ын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, компанийн засаглалын стратегийн талаар зөвөлгөө өгөх хамтран ажиллах, компанийн удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага сайн засаглалыг хэрэгжүүлэхэд гарын авлага, туршлага солилцох, мэргэжлийн сурган багш нарын зөвөлгөөг компанидаа ашиглаж хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд зориулагдсан.

#Компанийн засаглалын сургалт явуулах хууль эрхзүйн байдал: Компанийн тухай хуулийн 75.8- “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна” заалтын дагуу тус сургалт зохион байгуулагдана.

Сургалт хэнд зориулагдсан бэ? #Энэ сургалтанд хувьцаа эзэмшигч, ТУЗ-н гишүүд, хараат бус гишүүд, гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга, аудитын хорооны гишүүд болон сонирхсон хэн боловч хамрагдах боломжтой.

Сургалтын үнэлгээ: #Сургалтанд хамрагдсан хүмүүст гэрчилгээ олгох бөгөөд энэхүү гэрчилгээ нь ТУЗ-ийн хараат бус гишүүн, ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллах боломжтойг нотолно.

Утас: 91919107
Web site: www.monicia.mn
Facebook.com/moniciamn
E mail: info@monicia.mn

22281911_1753597261317184_158705793438813389_n

Бизкон.мн