Санхүүгийн тайлан бэлтгэх арга зүй

Мэдэж байх шаардлагатай үндсэн асуудлууд:

  • Санхүүгийн тайлан бэлтгэх ажиллагааны дараалал
  • Санхүүгийн тайлангийн тайлбар тодруулгын ач холбогдол, түүнийг хийх аргууд
  • Нягтлан бодох бүртгэлийн бодлого

 

Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланг бэлтгэж, гаргах аргачлалыг Сангийн сайдын 1999 оны 215 тоот тушаалаар баталж гаргасан. Нягтлан бодох бүртгэлээ шинэчилж байгаа аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа бэлтгэж танилцуулахдаа эн тэргүүнд тус аргачлалыг мөрдөх ёстой. Гарын авлагын XII дугаар бүлэгт тусгасан “Нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсруулах талаарх зөвлөмж”-ийг байгууллагынхаа нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулахад ашиглаж болно. Санхүүгийн тайлангийн тодруулга бэлтгэх үлгэрчилсэн зааврыг Сангийн сайдын 2000 оны 64 тоот тушаалаар баталж гаргасныг санхүүгийн тайланд тодруулга хийхэд мөрдлөгө болгоно.

Нягтлан бодох бүртгэл, бүртгэл хөтлөх үндэс

Энэхүү заавар нь анхаарах зүйлсийн ерөнхий тоймыг гаргаж дансуудыг эмх цэгцтэй байлгах санаануудыг өгнө. Нягтлан бодох бүртгэлийн талаар аливаа нэг шийдвэр гаргахын өмнө өөрийн нягтлан бодогч эсвэл татварын байцаагчтай зөвлөлдөх шаардлагатай, учир нь нягтлан бодох бүртгэл нь бизнес бүрт өөр өөрийн онцлогтой байдаг.

Жижиг бизнесийн эзэд өөрийн бизнесийн бүртгэлийг хөтлөх зорилгоор программ хангамж ашигладаг бөгөөд компьютерийн автоматжуулалтыг боловсруулахад туслах нөөцийг энд хангасан болно. Нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийн бүрэн давуу талыг ашиглах нь цаг хэмнэж бизнесээ явуулахад анхаарлаа хандуулах чөлөө олгоход чиглэнэ. Ихэнх тохиолдолд энэ нь боломжтой ч бүртгэлийг гараар үр ашигтай хөтлөж болох асуудалд компьютерийн нягтлан бодох бүртгэлийг суулган цаг гарздахаас болгоомжлох хэрэгтэй. Гараар бүртгэл хөтлөх маягтыг бичиг хэргийн ихэнх дэлгүүрүүдээс авч болно.

Нягтлан бодох бүртгэлийн зарим үүргүүд нягтлан бодогчид түлхүү ноогдоно. Дансуудаа байнга хянаж байхад цогц мэдлэг хэрэгтэйгийн хажуугаар нягтлан бодогч эсвэл данс хөтлөгч таныг бизнесээ өргөжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх чөлөөг олгох боломжтой юм. Данс хөтлөх явдалд та долоо хоногт цөөн цаг зарцуулдаг байлаа ч тэр цагаа илүү үр бүтээлтэй зүйлст зориулах боломжтой бол бүртгэлээ өөр хүнд шилжүүлэх нь зүйтэй.

Орлого ба зардлууд

Таны бизнес орлого, зардлын болон зарлагын дэвтрийн аль алиныг хэдий хэмжээний мөнгө гарч байгаа, хаашаа гарч байгаа болон орж ирж буй хөрөнгийг бүртгэхийн тулд хөтлөнө.

Орлого болон зардлын дэвтрийг ихэнх жижиг бизнесүүд хөтөлдөг бөгөөд дан бичилттэй нягтлан бодох бүртгэл зөвхөн орлого, зарлагыг л бүртгэдэг. Давхар бичилттэй нягтлан бодох бүртгэл дэвтэр нь ажил, үйлчилгээ болгоныг дебит, кредит гэж бүртгэхийг шаардлага болгодог. Өмнө нь бүх бизнест давхар бичилттэй ярвигтай аргыг ашиглах хэрэгтэй гэж үздэг байсан бол одоо жижиг бизнесийн эзэд дан бичилттэй бүртгэлийн системийг ашигладаг болсон. Дан бичилттэй нягтлан бодох бүртгэлийг цаасан эсвэл компьютер аргаар хийж болно. Дан бичилттэй нягтлан бодох бүртгэлийг гүйцэтгэдэг Quicken by Intuit, Microsoft Money зэрэг олон програм байдаг.

Дэвтрийг гүйлгээ болгон бизнест нөлөөлөх хоёр талтай гэдэг санаан дээр үндэслэн гүйлгээ болгоныг хоёр удаа бүртгэхэд ашигладаг. Жишээлбэл, нэг зүйл зарахад бараа материал буурч (кредит) төлбөр орж ирнэ (дебит). Хэрэв өөр хүнээр нягтлан бодох бүртгэлийг хөтлүүлвэл байнга хяналт тавьж байхыг анхаарах хэрэгтэй. Давхар бичилттэй нягтлан бодох бүртгэлийн програмууд дотор Teleware-ийн M.Y.O.B, Peachtree Software-ийн Peachtree Accounting болон Intuit-ийн Quickbooks багтана.

Бэлэн мөнгөний зарлагууд

Тухайн жилийн бизнесийн бүх зарлагуудыг бүртгэхийг хүсвэл таны бизнест зарцуулагдсан бэлэн мөнгөний нягтлан бодох бүртгэлийг хийх шаардлагатай. Үүнийг хийх хамгийн багадаа хоёр арга байна: буцаан төлөгдөх чекийг өөрөө бичих эсвэл бэлэн мөнгөний жижиг бүртгэл хийх.

Хэрэв чекээр буцаан төлөх хэлбэрийг сонговол бэлэн мөнгөний баримтыг бүртгэж, зардлын хэмжээнээс хамааруулж долоо хоног тутам, хоёр долоо хоног тутам, эсвэл сар тутам нийт дүнг гаргана. Татварын зориулалтаар зардлын категори болгоны бүртгэлийг хөтөлж, нийт дүнгээр өөрөө чек бичнэ. Чекийн бүртгэлдээ бэлэн мөнгөний эргэн төлөлтийн татварт ноогдуулах орлогоос ялгахын тулд бэлэн мөнгөний эргэн төлөлтийг бичих. Өөрөөр хэлбэл жижиг мөнгөний бүртгэлийг жижиг мөнгөнд чек бичих замаар бүртгэх боломжтой бөгөөд жижиг мөнгөнөөс гарсан төлбөр болгоны бүртгэлийг хөтлөх.

Бараа материалын бүртгэлүүд

Бараа материалын бүртгэлд илүү ач холбогдол өгснөөр жижиг хэмжээний хулгайгаас сэргийлж, бараа материалыг агуулах зардлыг хамгийн бага хэмжээнд барьж, худалдан авалтын хандлагыг тооцох боломжтой юм.

Хэрэв та олон тооны жижиг эд зүйлс зардаг бол, жишээлбэл бичиг хэргийн дэлгүүр  бараа материалыг бүртгэхийн тулд компьютерийн системийг ашиглахыг эсвэл бараа материалын POS системээр компьютерийн системээ борлуулалттай холбож болох юм. Хэрэв цөөн тооны том эд зүйлс зардаг бол өөрөө цаасан дээр бүртгэлээ хөтлөх боломжтой.

Бараа материалын тухай олж авах шаардлагатай, шийдвэрлэх чухал мэдээллүүд бол худалдан авсан өдөр, худалдан авсан бараа материалын дугаар, худалдан авсан үнэ, борлуулсан өдөр, борлуулсан үнэ юм.

Авлагын данс

Хэрэв бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ нийлүүлсэн тухай бүртээ төлөгддөг бол авлагын данс хөтлөх систем танд шаардлагагүй. Хэдий тийм ч хэрэв танай нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг хүмүүс хэсэг хугацааны дараа төлдөг бол авлагын дансан дээр тэдний төлөх ёстой өрийг бүртгэнэ. Авлагыг хянахдаа явуулсан нэхэмжлэлүүдийн хувийг хадгалах эсвэл авлагын дансны бүртгэлийг хөтлөнө. Аль ч аргыг ашигласан авах шаардлагатай мэдээллүүд бол нэхэмжлэлийн өдөр, нэхэмжлэлийн дугаар, нэхэмжлэлийн дүн, нөхцөл, төлөгдсөн өдөр болон тооцоо хийсэн газрын нэр байна.

Ихэнх програм хангамж нэхэмжлэхүүдийг гаргах, харилцагч бүр дээр гарсан зардлууд болон хугацааг бүртгэхэд туслах боломжтой. Эдгээр програмууд бизнесийн эздийн цагийг хэмнэж чадах бөгөөд мэргэжлийн түвшинд харагдах нэхэмжлэхийг гаргаж чадна. Авлагын дансыг компьютер дээр бүртгэх нь төлбөр цуглуулах явцыг илүү хурдасгаж эсвэл мөнгө хаанаас орж ирж буйг илүү сайн зохицуулах боломж олгож байгаа бол хэрэгтэй. Үгүй бол цаасан дээрх бүртгэл илүү үр дүнтэй. Нэхэмжлэх гаргаж, цагийг бүртгэдэг программ хангамжууд бол Intuit software-аас гаргасан QuickInvoic, Good Software-аас гаргасан Timeslips and WinInvoice болон Delrina-аас гаргасан PerForm Pro Plus нар болно.21150442_119397458795621_6169640344343548135_n

Өглөгийн дансууд

Танай компаниас төлөх бараа үйлчилгээний өр бол өглөгийн данс юм. Ямар хэмжээний өртэй, түүнийг төлөх хугацааны бүртгэл хөтлөх нь өөртөө сайн зээлийг бий болгож, боломжийн хэрээр урт хугацаанд мөнгөө өөртөө байлгах боломжийг бүрдүүлнэ.

Цөөн өглөгтэй бизнесийн эзэд өглөгийг он сар өдрийг тэмдэглэсэн файл хавтсанд бүртгэдэг. Бусад жижиг компаниуд энгийнээр сард хоёр удаа төлбөрөө төлж тооцооны хуудсаа “Бусдад төлөх” хавтсанд хадгалдаг. Илүү том компаниуд зээлдэгчдийн хийсэн цаасан дээрх өглөгийн бүртгэлийг ашигладаг. Ямар системийг сонгосноос үл шалтгаалан өглөгийн дансны талаарх дараах мэдээллийг өөртөө цуглуулах хэрэгтэй. Үүнд:

  • нэхэмжлэлийн өдөр,
  • нэхэмжлэлийн дугаар,
  • нэхэмжлэлийн дүн, нөхцөл,
  • төлбөр хийгдсэн хугацаа,
  • төлөгдсөн дүн, тэнцэл (хэрэв байвал)
  • харилцагчийн нэрс хаягууд.
Бизкон.мн