Мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч /СМА/ эрх олгох шалгалтад бэлтгэх сургалтын хөтөлбөр

 

Сургалтын зорилго:

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн “23.1-дАж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын шийдвэрээр нягтлан бодох бүртгэлийн ажилтанд мэргэшсэн эрхийн нэмэгдэл олгож болно” гэсэн тул энэ сургалтад хамрагдаж мэргэшсэн болсоноор та зэргийн нэмэгдэл авах бүрэн боломжтой билээ.

Байгууллагын эзэд захирлуудыг /CEO/ удирдлагын бүртгэлийн стандарт бус мэдээллээр хангадаг, зөвлөгөө өгдөг удирдлагын нягтлан бодогч, санхүүгийн менежерүүдийн үүрэг хариуцлага өсөн нэмэгдсээр байна. Өнөөдрийг хүртэл бэлтгэгдсэн нягтлан бодогчид зөвхөн өнгөрсөн үйл ажиллагааны санхүү, татварын тайлангуудыг бэлтгэх чиглэлээр ажиллаж байгаа тул байгууллагын эзэд, захирлуудад шаардлагатай мэдээллээр хангах чиг үүрэг бүхий Мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч /СМА/ нарыг бэлтгэхэд сургалтын зорилго оршино.

 

Мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч/СМА/ нь Мэргэшсэн нягтлан бодогчоос /СРА/ ямар ялгаатай вэ?

Мэргэшсэн нягтлан бодогчид нь Дэлхийд өнгөрсөн үйл ажиллагааны санхүүгийн тайлан, мэдээллийг Санхүүгийн тайлангийн олон улсын стандартын дагуу бэлтгэх чиглэлээр мэргэшдэг. Тиймээс байгууллагын ирээдүйг төсөвлөх, бизнес төлөвлөгөө бэлтгэх, дүн шинжилгээ хийх, стратеги шийдвэр боловсруулах зэрэг удирдлагын шийдвэр гаргалтад зайлшгүй шаардлагатай мэдээллээр хангах чиглэлээр ажилладаг, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг бүхий Мэргэшсэн удирдлагын нягтлан бодогчдын бодит хэрэгцээ шаардлага зайлшгүй байна.

Та яагаад манай сургалтад хамрагдах ёстой вэ?

  • Хүний нөөцөө шагнах, идэвхжүүлэхдээ тэдний толгойд бизнесийн мэдээлэл боловсруулах ур чадварыг суулгах нь үнэлж баршгүй өв хөрөнгө учраас
  • Хэрвээ нягтлан бодогчдоо ямар нэгэн зүйлд хайрцаглагдсан, чөлөөтэй сэтгэдэггүй, танд шийдвэр гаргах мэдээллийн түшиг тулгуур болдоггүй гэж бодож байгаа бол
  • Танай нягтлан бодогч зөвхөн өнгөрсөн үйл ажиллагааны санхүүгийн тайланг гаргах чиглэлээр л таны мэдээллийн хэрэгцээг хангаж байгаа бол
  • Танай нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд танд шийдвэр гаргах санхүүгийн зөвлөгөө өгч, түшиг тулгуур өгч чадахгүй байгаа  бол
  •  Та биеийн хүчээр нэгийг ялна, оюуны хүчээр аравыг ялна гэж боддог бол, та өөрөө болон санхүүгийн ажилтнуудаа манай сургалтад хамруулах нь мөнгөөр үл хэмжигдэх үр ашигтай хөрөнгө оруулалт болно. Зөвхөн бид биш БҮГДЭЭРЭЭ ХАМТДАА ХӨГЖИХ НЬ бидний уриа юм.

Сургалт хэнд зориулагдсан бэ?

Тус сургалтанд доорх төрлийн ажил, мэргэжлийн хүмүүс хамрагдах боломжтой.

  • Мэргэшсэн нягтлан бодогчид
  • Санхүүгийн менежерүүд
  • Ерөнхий ба ахлах нягтлан бодогчид, удирдлагын нягтлан бодогчид
  • Санхүүгийн төсөвчин
  • Эдийн засагчид
  • Бусад сонирхсон нягтлан бодогч, эдийн засагч, санхүүчид

Сургалтыг хэн явуулах вэ?

 

  • Магистр, МНБ, МДА, МУНБ, Л. Отгонбаяр

Монголын Мэргэшсэн Удирдлагын Нягтлан Бодогчдын Институтын Ерөнхийлөгч

  • МУНБ,МДА Д.Золбоо

Монголын Мэргэшсэн Удирдлагын Нягтлан Бодогчдын Институтын ахлах багш

Сургалтын агуулга

 

¹

Сэдэв

Нийт

1

Удирдлагынбүртгэлийнталаар

1

2

Төсөвлөлтөөрххяналтбахариуцлагынбүртгэл

1

3

Мөнгөнгүйлгээнийудирдлагабамөнгөнурсгалыгтөлөвлөх, хянах

1

4

Ялгавартзардал, ялгаварторлогыншинжилгээ

1

5

Хөрөнгөоруулалт, капиталзарцуулалтынтөлөвлөлтбатөсөвболовсруулалт

1

6

Үйлдэлдсуурилсанөртгийнсистем, удирдлагатөсөвлөлт

1

7

Барааматериалыннөөцийнудирдлагабахяналт

1

8

Чанарынөртөг

1

9

Төвлөрсөнбусхяналтбакорпорацийнудирдлага

1

10

Борлуулалтынболонүйлчилгээнийорлогыгтөлөвлөх, хянах

1

11

Үйлдвэрлэлийнтөлөвлөлтболонхяналт: Дуусаагүйүйлдвэрлэлболонбэлэнбүтээгдэхүүн

1

12

Худалданавалтынболонматериалашиглалтынтөлөвлөл, хяналт

1

13

Шуудхөдөлмөрийнзардлынтөлөвлөлт, хяналт

1

14

Үйлдвэрлэлийннэмэгдэлзардал, бүтээгдэхүүнийчанарынзардал, хувиарлалтынзардал, удирдлагынзардлынтөлөвлөлт, хяналт

1

15

Уянхатанзардлынтөсөв

1

16

Өртөг-тоохэмжээ-ашгийншинжилгээ

1

17

Төсвийнхэлбэлзлийншинжилгээ

1

18

Эрсдэл /тодорхой бус байдал, ба эрсдэл түүнийг удирдах хэрэгслүүд, түүнийг даван туулахад гарах зардал, түүний ангилал /

3

19

Байгууллагын засаглал

3

20

Дотоод аудит

3

21

Стратегитөлөвлөлтстратегитөлөвлөлтийначхолбогдол, яагаадтөлөвлөхёстой, стратегитөлөвлөлтийнбүтэц, стратегиболовсруулалт, амжилттайстратегитөлөвлөгөөгэхмэт

3

 

Нийт цаг

28

 Сургалтын төлбөр                                                                                         

Тус сургалтыг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн онол практикийн дадлага туршлагатай мэргэшсэн багш заах ба сургалтын нийт төлбөр 300000 төгрөг, (Хөдөө орон нутагт зохион байгуулбал өөр үнэ мөрдөнө) төгрөг суралцагчдын тоо хязгаартай. Уг төлбөрт сургалтад ашиглагдах ном, цай кофе, Мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч цол олгох шалгалт, засалтын хураамж,  , сургалтанд хамрагдсаныг батлах гэрчилгээний үнэ багтсан болно.

 Сургалтын үнэлгээ:

Эрх олгох шалгалтыг сургалтад хамрагдсаны дараа авах ба тэнцсэн тохиолдолд СМА буюу Мэргэшсэн Удирдлагын Нягтлан Бодогч эрх авна. Мэргэшсэн удирдлагын нягтлан бодогчид санхүү хариуцсан захирал болон ерөнхий нягтлан бодогч хийх боломжтой. 

Утас:   312773, 95959107, 99119107

E mail: micma@bizcon.mn

Web site: www.monicia.mn

https://www.facebook.com/LegshidiinOtgonbayar/11045846_1655939114675976_8266184478436244076_n

Бизкон.мн