Бакалавр /нягтлан бодогч/+Мэргэшсэн УНБ+2 жилийн ажлын туршлага=Төгсөгчид 100% мэргэжлээрээ ажиллах боломж олгох брэнд сургалтын бүртгэл явагдаж байна.

Дэлхийн 500 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн ACBSP магадлан итгэмжлэлд хамрагдсан ИДЭР ДС, мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч эрх олгодог МУНБИ, гадаад, дотоод аудитын мэргэшсэн байгууллага болох БИЗКОН АУДИТ ХХК хамтран Монгол улсад цоо шинэ, онол практик хосолсон, хамтарсан хөтөлбөрийн сургалт эхлүүлж байна.

Тус хамтарсан хөтөлбөрийн сургалтын төлбөр нь ижил төстэй сургуулиудын хөнгөлөлт зарласан төлбөрөөс хямд боловч бэлтгэгдэн гарах мэргэжилтэн нь Монгол улсад анх удаа БАКАЛАВР+МЭРГЭШСЭН+2 жилийн туршлага олгохоороо дээд боловсролын системд цоо шинэ боломж, өөрчлөлт авчирна.

Хамтарсан хөтөлбөрийн оюутан болж, төгссөнөөр олон улсын болон дотоодын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц, өндөр ур чадвартай, мэргэшсэн бакалавр зэрэгтэй мэргэжилтэн болно.

Хамтарсан хөтөлбөрийн сургалтын хичээллэх хугацаа нь 2-3 жил байх бөгөөд та нэг семистерт сурах ачаалалаа нэмж чадвал үүнээс ч бага хугацаагаар сурах боломжтой юм.

Сонгосон хичээл нь ажлын өдрүүдэд өглөө, өдөр, оройн цаг байх бөгөөд амралтын өдөр зөвхөн бямба гариг, эчнээ анги нь хавар, намар хичээллэнэ.

Бүртгэл МУНБИ-н төв салбарт хийгдэж байна.

Утас 70119107, 96969607

web site: www.monicia.mn14344965_1297879610246320_9221910589504823420_n 14368898_1297879703579644_8443905419346398706_n 14369906_1297879656912982_3370201195743579587_n

Бизкон.мн