Сайн дураараа даатгуулагч ямар тохиолдолд Нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцлах вэ?

Дараах тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцална.

  • Сайн дурын даатгалын гэрээний хугацаа дуусгавар болох

Гэрээнд заасан хугацаанд шимтгэлээ удаан хугацаанд төлөөгүй бол

  • Аж ахуйн нэгж, байгууллагад ажилд орох
  • Тэтгэвэр тогтоолгох

-Өөр аймаг сум дүүрэгт шилжин суурьших

  • Нас барах зэрэг тохиолдолд шимтгэлийн тооцоог дуусгаж, аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс /ажилтан/ сайн дураар даатгуулагчийн гэрээг цуцалсан тухай шалтгааныг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичиж баталгаажуулж өгнө

САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧ ЯМАР ТӨРЛИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ , ТӨЛБӨР АВАХ ЭРХТЭЙ ВЭ?
Сайн дураар даатгуулагч хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд дараах тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг авах эрхтэй.

♦ Тэтгэврийн даатгалын сангаас :

  •  Өндөр насны тэтгэвэр
  •  Тахир дутуугийн тэтгэвэр
  •  Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

♦ Тэтгэмжийн даатгалын сангаас:

  • Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж
  • Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
  • Оршуулгын тэтгэмж

♦ Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас:

  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж
  • Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр
  • Тэтгэврийн даатгалын шимтгэл
  • Рашаан сувилалд эмчлүүлсний зардал

САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧ НЬ ШИМТГЭЛ ТӨЛӨХ ТАЛААР ЯМАР ҮҮРЭГ ХҮЛЭЭХ ВЭ?
Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар дараах үүргийг хүлээнэ.

  • Хөдөлмөрийн хөлс, туунтэй адилтгах орлогод оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тооцон түүний гэрээнд заасан хугацаанд оршин суугаа аймаг, сум, дуургийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын сангийн дансанд төлөх,
  • Шимтгэл төлсөн тухай орлогын мэдүүлэг /баримт /-ийг хариуцсан нийгмийн даатгалын байцаагчид ирүүлж, төлсөн шимтгэлээ нийгмийн даатгалын дэвтэрт бичүүлж, баталгаажуулж авах,
  • Өөр аймаг, нийслэл, сум дүүрэгт шилжин суурьших тохиолдолд төлсөн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын байцаагчтай хийж дуусган, гэрээг цуцлуулж, энэ тухай нийгмийн даатгалын дэвтэрт бичиж баталгаажуулсан байх,

САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧИД ЯМАР ТОХИОЛДОЛД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ВЭ?
Сайн дураар даатгуулагч нь сард төлбөл зохих шимтгэлээ нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги ногдуулан төлүүлнэ. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих алдангийн 50 хувиас хэтрэхгүй байна.

НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРААР ДААТГУУЛАХ АСУУДЛЫГ ЯМАР БАЙГУУЛЛАГАД ТАВЬЖ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ВЭ?
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-тай гэрээ байгуулна.

Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж 1 хувийг даатгуулагч /иргэн/, нөгөө хувийг нийгмийн даатгалын хэлтэс / байцаагч / -т хадгална

САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭРИЙН ДАНС НЭЭЛГЭЖ БОЛОХ УУ?
Болно. 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн сайн дураар даатгуулагчийн хувьд тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансыг даатгуулсан өдрөөс нээнэ.

1995 ОНООС ӨМНӨ АЖИЛЛАСАН ХУГАЦААГ НЭРИЙН ДАНСНЫ ОРЛОГОД ОРУУЛАН ТООЦОХ УУ?
Тооцно. Та 1995 оноос өмнө ажилласан хугацаагаа тооцуулахын тулд хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн дэвтэргүй бол цэргийн батлах, архивын лавлагаа, ажилд орсон, гарсан тушаалын хуулбар зэргийг бүрдүүлж, оршин суугаа газрынхаа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын нийгмийн даатгалын байцаагчаар 1995 оноос өмнө ажилласан хугацаагаа тооцуулах хэрэгтэй

САЙН ДУРААР ДААТГУУЛАХАД ЯМАР БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ВЭ? 

  •  - Шинээр нийгмийн даатгалын дэвтэр нээлгэх бол  3×4 хэмжээний зураг — 2 ш
  •  - Иргэний үнэмлэх
  •  - 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр
  • -Нийгмийн даатгалын дэвтэр

САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧ НЬ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛД ОРСОН ТОХИОЛДОЛД ОСЛЫН АКТЫГ ЯМАР БАЙГУУЛЛАГАД ХАНДАЖ ТОГТООЛГОХ ВЭ?

  • Сайн дураар даатгуулагч нь осолд өртсөн тухайгаа оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэс /ажилтан /-т мэдэгдэнэ.
  • Ослын актыг аймаг сум, дүүргийн Засаг даргын томилсон байнгын комисс судлан тогтооно.
 12-13-638
Бизкон.мн