Шинэчлэгдсэн хуулиар нийгмийн даатгалд заавал даатгуулах ёстой.

-Гэрээт ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой юу?
-Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хуульд өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл Иргэний хуулийн 343, 359 /Ажил гүйцэтгэх, болон хөлсөөр ажиллах гэрээний/ дүгээр зүйлд зааснаар иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн , гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд Албан журмаар даатгуулна, мөн  хөдөлмөрийн гэрээгээр болон дээрх гэрээгээр ажиллаж байгаа тэтгэвэр тогтоолгосон иргэд маань нийгмийн даатгалд тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийг  төлж, ажил олгогч байгууллага нь тэтгэвэр, тэтгэмж үомшө-ний даатгалыг шимтгэлийг хуульд  заасан хувиар  төлөх үүргийг хүлээдэг.

-Ажилчин албан хаагчид олгож буй хоол, унааны зардал, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлтөд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах уу?
-Нийгмийн даатгалын тухай хуулийн  32  дугаар  зүйлд  нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхой тусгаж  хуульчилсан байгаа.

Даатгуулагчдад олгож буй  дээр дурдсан хоол, унааны зардал, түлээ, нүүрсний хөнгөлөлт нь   Нийгмийн даатгалын тухай хуулийн  32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т  заасан “аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого”-д  хамаарах тул шимтгэл ногдуулах  сарын хөдөлмөрийн хөлс, орлогын бүрэлдэхүүнд оруулан тооцно.

Иймээс аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, орлогын бүрэлдэхүүнд орох орлогыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу үнэн зөв тооцож тодорхойлох үүрэгтэй.

2

Бизкон.мн