Хүүхэд асрах чөлөөтэй байх үеийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт

Монгол улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 09-дүгээр сарын 16-ний өдрийн 124 тоот тогтоолд жирэмсний болон амаржсаны эмнэлэгийн хуудсыг 60 хоногийн хугацаагаар 2 удаа бичиж олгоно гэж заасан байдаг. Даатгуулагч эх дээрхи амаржсаны амралтыг 60 хоногоор  эдэлсэний дараа ээлжийн амралт  авах эсхүл ажилдаа эргэж орох ёстой байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106-р зүйлийн 106.1, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3-р зүйлийн 3,3дахь хэсэг, Засгийн газрын 171-р тогтоолын 2-р хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлсөнөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын  2-ын “в” заалтыг үндэслэн  хүүхэд асрахаар чөлөө авсан эхийн чөлөөтэй байх  хугацааны шимтгэлийг аж ахуйн нэгж байгууллага нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэврийн даатгалын 7,0% тэтгэмжийн даатгалын 0,8% нийт 7,8%-иар тооцож сар бүр даатгалын санд төлнө. Үүнд:

    Шимтгэл төлөх
Нийгмийн даатгалын төрөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ажил олгогчийн төлбөл зохих хувь хэмжээ Сарын дүн/төг/
  Тэтгэврийн даатгал 192000 7,0% 13,440
  Тэтгэмжийн даатгал 0,8 1,536
  Бүгд 192000 /2013-09-01/ 7,8% 14,976

Ажил олгогч болон даатгуулагч эхийн буруугаас ндш-ийг нь төлөөгүй улмаар шимтгэлийн тооцоог шимтгэл төлөлтийн тайлан тооцоонд тусгаагүй орхигдуулж уг эхийг хохироосон бол  нийгмийн даатгалын хэлтэс нь улсын байцаагчийн актаар дутуу төлсөн шимтгэлийг нөхөн тогтоож,уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3%-ийн алданги ноогдуулж нийгмийн даатгалын санд төлнө.

Хүүхэд асрах чөлөө олгох харилцааг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т“Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг  өөрөө хүсвэл түүнд  хүүхэд асрах чөлөө олгоно”… Мөн хуулийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан,  ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө”гэж заасан байдаг.

559eqnvgqu4u4c1hhpmmc90hdt_l

Бизкон.мн