“Дотоод аудит” гарын авлага ном гарлаа

994555_632969006737387_371151439_nМонголын Дотоод Аудиторуудын Институтын ерөнхийлөгч  Л. Отгонбаярын “Дотоод аудит” гарын авлага шинэ ном хэвлэгдэн худалдаанд гарахад бэлэн боллоо. Уг номонд дотоод аудиттай холбоотой манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжуудыг багтаасны зэрэгцээ аж ахуйн нэгж, байгууллага дахь дотоод аудитын нэгжийн журмын төслийг салбар чиглэл тус бүрээр боловсруулан тусгассан байна. Түүнчлэн дотоод аудиттай холбоотой сургалтын материалуудыг оруулж өгсөн байна.  Үүнд дотоод хяналт,  дотоод аудит ба хөндлөнгийн аудит, зохистой хяналтын тогттолцоо ба дотоод аудитын функцийн ач холбогдол, эрсдлийн удирдлагын засаглал, банкны дотоод аудит зэрэг 11 сургалтын материалыг оруулжээ.

Бизкон.мн